Энэтхэгт үхлийн аюултай Нипах вирус дэгджээ

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Энэтхэгийн Керала мужид үхлийн аюултай Нипах вирус дэгдсэн талаар албаны хүмүүс мэдээллээ. Уг вирус корона вирустай хамааралгүй бөгөөд корона вирусээс илүү үхлийн аюултай хэмээн анхааруулж  байна.

Нипах вирусний улмаас 12 настай хүү нас барж, хүүтэй ойр байсан 188 хүнийг тусгаарлажээ.

Уг вирусний улмаас нас барсан гэх 12 настай хүү маш өндөр халуурсан байдалтай эмнэлэгт хүргэгдэж улмаар түүний цуснаас шинжилгээ авахад Нипах вирусээр халдварласан нь батлагдсан байна.

Нипах вирус нь амьтнаас хүнд, хүнээс хүнд  халдварладаг өвчин бөгөөд  бохир хоол, хүнсээр дамжин халдварлах боломжтой.

Сарьсан багваахай Нипах вирусний тээгч ба гахай, нохой, муур, адуу, хонь зэрэг бусад амьтдад халдвараа тараадаг.

Нипах вирусээр өвдсөн хүмүүсд өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрнэ. Улмаар вирус тархины эсүүдэд нөлөөлж хүнийг унтаа байдалд оруулж үхэлд хүргэх аюултай юм. Түүнчлэн, ДЭМБ-аас Нипах вирусээр өвчилсөн хүмүүсийн 75 хувь нь нас барах магадлалтайг анхааруулжээ.

Одоогоор Нипах вирусний эсрэг эмчилгээ, вакцин байхгүй, эмч нар зөвхөн дархлаа дэмжих эмчилгээ хийж байна.

Эх сурвалж: cbsnews.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630745
2 эможи

keyboard_arrow_up