Iphone 13 утасны нээлт энэ сарын 14-ний өдөр ЦАХИМААР болно

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Apple компани есдүгээр сарын 14-ний өдөр онцгой цахим өдөрлөг зохион байгуулахаа мэдэгдлээ. Уг өдөрлөгөөр Apple компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулах юм.

Одоогоор өдөрлөгийн ерөнхий хөтөлбөр танилцуулагдаагүй ч Iphone 13-ыг тус өдөрлөгөөр танилцуулах нь тодорхой болжээ.

Өдөрлөгийг  Apple компанийн төв оффис “Аpple park”-аас шууд дамжуулах аж.

Харин АНУ-ын хэвлэл мэдээлэл  Iphone 13-аас гадна хамгийн сүүлийн үеийн Apple Watch-ийг танилцуулах өндөр магадлалтай хэмээн таамаглаж байна.

Arslan.mnApple компани 2019 оныг хүртэл өөрсдийн төв оффисдоо зочдыг урьж, шинэ бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй илтгэдэг байсан бол цар тахлын улмаас 2020 болон 2021 онд цахим хэлбэрээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630735
0 эможи

keyboard_arrow_up