Туркт 116 настай эмэгтэй халдварыг ялан дийлжээ
2021 оны 9 сарын 07
Туркийн төв нутгийн Эскишехир мужид өндөр настай эмэгтэй “COVID-19” халдварыг ялан дийлжээ.
Өдгөө 116 настай Айсе Каратай гурван долоо хоног орчмын өмнө коронавирусээр халдварлаж, Эскишехир хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна.
Түүний биеийн байдал нь сайжирсны дараа эрчимт эмчилгээний тасгаас шилжүүлжээ.
Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын зургаан сая гаруй тохиолдол илэрч, 52 860 хүн нас барсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630703
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс