Вакцины 4-Р ТУНГ хэзээ тарьж эхлэх вэ?
2021 оны 9 сарын 07
Израиль улс вакцины 4-р тунг тарих бэлтгэлээ яаралтай хангах хэрэгтэй хэмээн үзэж байна.
Тодруулбал тус улсын эх сурвалжийн мэдээлснээр Израилын цар тахалтай тэмцэх албаны дарга Салман Зарка энэ сарын 4-ний өдөр өгсөн ярилцлагадаа “Корона вирус ард иргэдийн дунд байсаар байна. Тиймээс бид вакцины 4-р тунг тарих бэлтгэл ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай” гэжээ.
Түүнчлэн, “Нэмэлт 3-р тунг тарьж байгаа нь корона вирусний мутацлагдсан хувилбаруудаас хамгаалах зорилготой. Харин шинэ мутацлагдсан вирус хэзээ үүсэхээс шалтгаалаад 4-р тунгийн тарих хугацаа өөрчлөгдөнө” гэв.
Израиль улс вакцины нэмэлт 3-р тунг долдугаар сараас эхлэн 12-оос дээш насны бүх иргэддээ тарьж байгаа юм.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630662
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс