Бразил улс вакцины 3-Р ТУНГ тарьж эхэллээ

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Ковид – 19 халдварын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Бразил улс вакцины 3-р тунг тарьж эхэллээ. Бразилд корона вирусний дельта хувилбар хурдацтай тархаж байгаа бөгөөд ийнхүү хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, ард иргэдийн дунд дельта хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан, 2-р тунгаа тариулсан иргэдэд нэмэлт 3-р тунг тарих шийдвэр гаргаж хамгийн их хүн амтай Сан-Паулу хотын иргэдэд нэн түрүүнд тарьж эхэлжээ.

Бразил улсад өнөөдрийн байдлаар нийт 20 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн ба 584 мянган хүн халдварын улмаас нас баржээ.

Харин Бразил улсын нийт хүн амын 30 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

Arslan.mn

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630656
0 эможи

keyboard_arrow_up