Талибанчууд Панжшер мужийг эзлэн авч, Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноо зарлажээ
“Талибан” хөдөлгөөн Панжшер мужийг эзлэн авч, Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноо зарлажээ.
Афганистанаас ирж буй мэдээгээр талибуудыг эсэрүүцэгчдийн сүүлчийн түшиц газар болох Панжшерийн хөндий орчимд ширүүн тулаан өнгөрсөн шөнөөс хойш зогсолтгүй үргэлжилж байгаа бөгөөд мөргөлдөөнд оролцогч талууд юу болж байгаа талаар өөр өөр мэдээлэл өгсөн байна.
“Талибан” болон Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгчдийн хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсны дараа талибууд энэ долоо хоногийн эхээр Панжшер муж руу дайралт хийжээ.Тэдний Панжшер луу хийж буй дайралт амжилттай болж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд бүрэн хяналтдаа авахаар төлөвлөж байна гэж мэдэгдэж байв.
Панжшер бол Афганистаны 34 мужаас “Талибан” бүлэглэлийн хяналтад ороогүй цорын ганц муж юм.