Ёшихидэ Сүга ерөнхий сайдын суудлаасaa ОГЦОРНО

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга намынхаа дахин сонгуульд оролцохгүй, өөрийн бүрэн эрхээс татгалзаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ суудлаа өгөхөд түүнийг орлож ерөнхий сайд болоод ердөө нэг жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Япон улс одоог хүртэл онцгой байдал зарласан хэвээр байгаа бөгөөд цар тахлын хамгийн хүнд үеэ туулж байна. Нийт иргэдийн дунд вакцинжуулалт удаашралттай байгаагаас гадна цар тахал дэгдсэнээс хойш 1,5 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Нэн ялангуяа Олимпын наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш халдварын тоо огцом нэмэгдсэн юм.

Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд онцгой анхаарал хандуулахын тулд дахин сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байна”гэв.

Эх сурвалж: BBC, NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630546
0 эможи

keyboard_arrow_up