Дэлхийн нийт ой модны 30 хувь УСТАЖ БОЛЗОШГҮЙ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Дэлхийн нийт ой моддын дор хаяж 30 хувьд устаж үгүй болох аюул нүүрлэж буйг судлаачид анхааруулсаар байна.

Дэлхий дахинд  60,000 гаруй төрлийн мод байдгаас 17,000 гаруй  төрөл зүйлд өнөөдөр устаж үгүй болох аюул тулгарчээ. Үүнээс үүдэн байгаль хамгаалагчид ой моддыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээ авахыг уриалж байна.

Олон улсын байгаль хамгаалах холбооны модны мэргэжилтнүүдийн бүлгийн дарга Сара Олдфилд: “Эрүүл, ногоон дэлхийд моддын төрөл зүйл хамгаас чухал. Моддын бүх төрөл зүйл дэлхийн эко системд чухал үүрэгтэй. Гэтэл өнөөдөр дэлхийн нийт моддын 30 хувьд устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Бид моддыг хамгаалах ёстой.”

Arslan.mn

60,000 гаруй төрөл зүйлийн 142 төрлийн модод аль хэдийн устаж үгүй болсон бол 442 төрөл нь бүр мөсөн устахад ойрхон байна.

Ой мод устаж үгүй болоход мод бэлтгэл, ойн хээрийн түймэр,  суурьшлын бүс байгуулахаар ой моддыг ихээр тайрах зэрэг хүчин зүйлүүд хамгийн их нөлөө үзүүлж буй. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлт, усны түвшин ихээр нэмэгдэж байгаа нь ой мод устахад нөлөөлж байна гэв.

Arslan.mn

Харин ой моддыг хамгаалж, устаж, үгүй болохоос сэргийлэхийн тулд:

-Одоо буй ой моддыг хамгаалалтад авах

-Устаж буй моддын төрөл зүйлийн үрийг хадгалах, цэцэрлэгт тарьж , ургуулах

-Ой мод, байгаль хамгаалагчдад өгөх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

Сүүлийн 300 жилийн хугацаанд дэлхийн нийт ой модны хэмжээ 40 хувиар хумигдсан ба 29 улс нийт ой модныхоо 90 гаруй хувийг аль хэдийн үгүй хийжээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630541
2 эможи

keyboard_arrow_up