Хуанжу Гэг улс төрийн шалтгаанаар эх орноосоо ДҮРВЭЖЭЭ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

2000-аад онд “Хуанжу Гэг” нэртэй телевизийн олон ангит кино гарч, Монголын үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Энэхүү киноны гол дүр, БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэй эх орноосоо Франц улс руу дүрвэж хувийн эдлэндээ нуугдаж буй хэмээн цахим орчинд шуугиж байна.

Түүний талаар бүх мэдээлэл Хятадын цахим сүлжээнээс ор мөргүй устсан гэх бөгөөд үүнийг таван жилийн өмнө Жаогийн компанийн бүтээж байсан нэгэн кинонд Тайван жүжигчин тоглуулах болсноос үүдэлтэй хэмээж байна. Хятадын Коммунист намынхан түүний эл үйлдлийг эх оронч бус хэмээн үзэж, удалгүй Жаогийн компанийг татвараас зайлсхийсэн хэмээн өрөнд унаган, түүний үйл ажиллагааг хязгаарлаж эхэлжээ. Ийнхүү Хуанжу Гэг дүрээрээ алдартай жүжигчин Жао Вэй эх орондоо байх аргагүй болж Франц улс руу дүрвэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
4
ouch an post
3
confuse an post
angry an post
3
630534
16 эможи

Зочин
2021-09-03 23:59
Бараанцад очцон бхд айлтгуй. Гол н мөнгөө зоорио авч гарч чадсийм болуу
З
2021-09-03 14:44
СӨРГӨЛДӨЖ БАЙЖ БУУДУУЛАХ НЬ ДЭЭ.
keyboard_arrow_up