Хамгийн БҮТЭЭЛЧ таван вебсайт

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Дэлхий дээр нийт 1 тербум гаруй вебсайт байдаг. Хэрэв та вебсайт бүтээхээр төлөвлөж байгаа бол танд зориулж хамгийн бүтээлч, хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц  таван вебсайтыг танилцуулъя.

Эдгээр вебсайтууд энгийн, минималист хэв маягийг баримталсан байхаас гадна хэрэглэгч, уншигчид вебсайтыг олоход хялбар байхаар бүтээгджээ.

Хамгийн бүтээлч вебсайтуудыг тодруулахад вебсайтын агуулга, өнгө, үсгийн хэлбэр, хэмжээ, зураг зэргийг нягтлан харсан болно.

1. alanmenken.com
Алан Менкен бол домогт хөгжмийн зохиолч, ая зохиогч, найруулагч бөгөөд уг веб хуудсаас түүний зохиосон аяз, намтар зэргийг унших боломжтой.

Arslan.mn

2. garoaskincare.com
Сүүлийн жилүүдэд арьс арчилгаа гэдэг хамгийн чухал зүйлүүдийн нэг болсон билээ. Харин garoa skincare-ийн веб хуудасны зургууд маш чанартайн дээр өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг тун ч бүтээлгээр танилцуулсан байна.

Arslan.mn

3. skylinefilms.tv
Уг вебсайтад ормогц л тун нууцлаг, сонирхол татахуйц гэдэг нь мэдэгдэх болно. Та skyline films руу орсноор хамгийн шилдэг, алдартай гэгдэх кинонуудыг үзэх боломжтой.

Arslan.mn

4. thebearandhisscarf.com
Бид “Үлгэр”-т зориулж бүтээсэн вебсайт тэр бүр олж харахгүй. Уг вебсайтын загварыг хар зургийн аргаар зурсан байх агаад вебсайтыг заавал хээнцэр, тансаг загвараар бүтээх албагүй гэдгийг харах боломжтой. Мөн вебсайтын хуудас бүр дээр өөр өөр зургууд бий.

Arslan.mn

5. hellomonday.com
Уг вебсайт таны ажлын эхний өдрийг илүү бүтээлч, сонирхолтой байлгахын тулд бүтээгджээ. Вебсайт бүтээгчид өөрсдийн сайтаар дамжуулан хамгийн шинэ, орчин үеийн гэгдэх техник, технологи, бренд, бүтээгдэхүүнүүдийг “Хамгийн бүтээлч” аргаар танд хүргэх болно.

Arslan.mn

Эх сурвалж: w3-lab
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630514
0 эможи

keyboard_arrow_up