АНУ: Айда хар салхины улмаас 45 хүн амь үрэгджээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Америкийн зүүн бүсийн нутгуудаар хүчтэй аадар бороо, хар салхины улмаас дор хаяж 45 хүн нас барсан хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Улмаар суурин бүсүүдэд үер бууж, зам харгуй усанд автаж иргэд байгалийн гамшигт нэрвэгдэж ихээр нэрвэгдэж байна.

АНУ-д Айда хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар:

  • Нью Жерси мужид 23 хүн
  • Нью Йорк мужид 16
  • Пеннсилвани мужид 4 хүн
  • Мэрилэнд мужид 1 хүн
  • Коннектикут мужид 1 хүн эндэж нийт 45 хүн Айда хар салхины улмаас нас баржээ.

Үүнээс 8 хүн нь Нью-Йорк хотод үерийн усаар дүүрсэн хонгилын өрөөнд түгжигдэн амь үрэгджээ.

Мөн байшин барилгууд усанд автсанаас болж иргэд байшингийнхаа дээвэр дээр орогнож байгаа бөгөөд аврах багийнхан байгалийн гамшигт өртсөн байшин тус бүрээр явж иргэдэд тусламж үзүүлж  4 хүний цогцсыг олсон талаар мэдээлжээ.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630510
0 эможи

keyboard_arrow_up