Вакцины БҮРЭН ТУНД хамрагдсан иргэд “Мю” хувилбараар өвдөж нас барж байна

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

ДЭМБ энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх бүртгэгдсэн корона вирусний мутацлагдсан хувилбарыг “Мю” хэмээн нэрлэж, онцгой анхаарах ёстой вирусний хувилбарын тоонд оруулжээ.

Мю хувилбар вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд ч халдах эрсдэлтэй тул ДЭМБ-аас онцгой анхаарал сэрэмжтэй байхыг улс орнуудад анхааруулж байна.

Түүнчлэн Америк, Европ тивүүдэд Мю хувилбар тархаж, аль хэдийн 39 улсад уг хувилбараар өвчилсөн хүмүүс бүртгэгджээ. Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр Японд Мю хувилбарын анхны 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт корона вирусээр өвчлөгсдийн 0,1 хувийг уг хувилбар эзэлж байгаа ч анх бүртгэгдсэн Колумби улсын нийт өвчлөлийн 39 хувийг Мю хувилбар эзэлж байна гэв.

Харин Их Британид одоогийн байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдтэй нийлээд Мю хувилбараар өвдсөн 30 тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн Бельгийн өндөр настнуудын асрамжийн газарт вакцины бүрэн тунд хамрагдсан 7 хүн Мю хувилбараар өвдөж  нас баржээ.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630480
0 эможи

keyboard_arrow_up