АФГАНИСТАН: “Над шиг эмэгтэйчүүд ТАЛИБУУДЫН БАЙ болдог”

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Талибууд Кабул хотыг эзэлснээр хотын өнгө төрхийг нэгээр нэмж байсан эмэгтэйчүүдийн зураг бүхий сурталчилгааны хуудсуудыг үгүй хийсэн билээ. Түүнчлэн Кабул хотод үйл ажиллагаагаа явуулдаг гоо сайхны салонууд Талибуудаас айн үйл ажиллагаагаа зогсоожээ. Тэдний нэг болох нүүр будалтын мэргэжилтэн Афсон бүсгүй (хуурамч нэр) өөрийн түүхийг BBC-д хуваалцсан байна.

2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр өглөөний 10:00 цагийн үед түүний ажилладаг салоны ажилтан ажилдаа ирэхгүй байхыг анхааруулж залгав. Мөн түүний гэр бүл, найз нөхдөөс авхуулаад цахим орчноор Талибууд Кабул хотыг эзлэн авсан талаар шуурч байв.

Афсон дөнгөж 20 гарч яваа залуу бүсгүй бөгөөд бусад орны эмэгтэйчүүдийн адил эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг нэгэн.

Arslan.mnАНУ-ын цэргүүд 2001 онд Афганистанд хөл тавьж, Талибуудын дарангуйллыг үгүй хийсний дараа Кабул хотод шинээр 200 гаруй гоо сайхны салон үйл ажиллагаагаа нээж байв. Ийнхүү Афсон бусдын адил гоо сайхны салоноор үйлчилж, өөрийн мөрөөдлийн ажлыг олж, эргэлт буцалтгүй нүүр будалтын мэргэжилтэн болохоор шийдсэн аж.

Афсоны салоны цонх үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургаар чимэглэгджээ. Эрэгтэй хүнийг шүтэн дээдэлдэг Кабул хотод салонд үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн амар тайван байдлыг алдагдуулахгүйн тулд ийн салоны доторх засал харагдахгүй байхаар цонхоо чимэглэсэн байна.

Афсон: “Би эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байж  чадах тийм л газрыг бүтээхийг хүсдэг”

Гэсэн ч наймдугаар сарын 15-ны өдөр Талибууд Кабул хотыг эзлэн авч түүний олон жилийн хүч хөдөлмөр ор мөргүй устсан юм.

Arslan.mnИйнхүү Афсон гэрээ орхиж Талибууд олохооргүй аюулгүй газарт орогнох болов.

Тэрээр “Гоо сайхны салбарт ажилладаг над шиг эмэгтэйчүүд бусдын нүдэнд их өртдөг. Талибууд эмэгтэйчүүдийг бусдын анхаарлыг татаж болохгүй хэмээн бат итгэдэг. Одоо би хэрхэн амьд үлдэх талаар л бодож байна. Цаг мөч бүр Талибууд намайг олохоор ирж буйг мэдэрдэг” гэжээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
630463
2 эможи

keyboard_arrow_up