АНУ-д 80,000 га талбай ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Хэт хуурайшилт, хүчтэй салхины улмаас АНУ-ын баруун эрэгт орших Калифорни мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний гал түймэр дэгдэж 50,000 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Калифорни мужид дэгдсэн гал түймэр улам газар авч байгаа бөгөөд нэг дор 20-иод газар галын аюул нүүрлээд байгаа аж.

Нэн ялангуяа, Калифорни мужийн Сан-Франциско хотын зүүн хойд хэсгийн нутагт 150 км талбайд хоёр долоо хоногийн турш түймэр дэгдэж, 80,000 гаруй га талбай, 700 байшин барилга галд өртөн,  4 хүн шархаджээ.

Arslan.mnТүүнчлэн, Калифорни мужид жуулчдын дунд алдартай маш олон аялал жуулчлалын бүс нутаг, газрууд байдаг бөгөөд тэдгээр газрууд гал түймрийн улмаас ихээхэн хохирол амсаж байна.

Аврах багийнхны мэдээлснээр, хүчтэй салхи, хэт хуурайшилтын улмаас гал түймэр улам газар авч, бүрэн унтраахад багагүй хугацаа зарцуулна гэв.

Зөвхөн Калифорни гэлтгүй, Америк, Европ тивүүдэд энэ жил өнгөрсөн жилүүдээс ч их гал түймэр дэгдэж байгаа ба мэргэжилтнүүд үүнийг цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн таамаглаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630453
0 эможи

keyboard_arrow_up