Өмнөд Африкт корона вирусний ШИНЭ ХУВИЛБАР бүртгэгджээ
Өмнөд Африкт корона вирусний шинэ хувилбар C.1.2 бүртгэгдэж, мэргэжилтнүүд шинэ хувилбарыг судлах ажилдаа яаравчлан орсон талаар мэдээллээ. Халдварлах чадвар болон вакцинд тэсвэртэй эсэхийг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа аж.
Урьдчилсан байдлаар, уг шинэ хувилбар анх энэ оны тавдугаар сард бүртгэгдэж Африкийн долоон орон, Ази болон Номхон далайн орнуудад тархсан гэв.
Корона вирусний шинэ хувилбар C.1.2-ын судалгааны багийн гишүүн Ричард Ресселс “Цар тахал зогсох болоогүй. Вирус халдварлах чадвараа илүү хүчтэй болгохын тулд арга зам хайж байна” гэжээ.
C.1.2 хувилбар долдугаар сард дэлхий дахинд дэгдсэн дельта хувилбарын адил ард иргэдийн дунд хурдацтай тархах эрсдэлтэй бөгөөд цаашид ч шинэ вирусний хувилбарууд бий болох магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|