БНХАУ: 18-аас доош насны хүүхдүүд өдөрт ихдээ НЭГ ЦАГ компьютер тоглоом тоглоно
Хятадад бага насны хүүхдүүд тоглоомд донтож, хэт олон цагаар компьютероор тоглож байгаа нь нийгмийн томоохон асуудлын нэг болоод удаж буй. Үүнээс үүдэн, Хятадын Засгийн газар 18-аас доош насны хүүхдүүд амралтын өдөр болон баярын өдрүүдэд дээд тал нь нэг цагийн хугацаанд компьютер тоглоом тоглоно гэх шинэ журмыг танилцуулжээ.
Тодруулбал, Хятадын Синьхуа агентлаг энэ сарын 30-ны өдөр “Засгийн газраас 18-аас доош насны хүүхдүүдийн компьютер тоглоом тоглох цагийг багасгахын тулд тусгай журам гаргалаа. Үүнд, компьютер тоглоомын газрууд 18-аас доош насны хүүдүүдэд баасан гараг, амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд 20:00 цагаас 21:00 цаг хүртэл үйлчлэхийг анхааруулж байна.
Хэрэв, компьютер тоглоомын газарт хуурамч нэрээр үйлчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдэд дахин үйлчлэхгүй байх, мөн Засгийн газрын хууль тогтоомжийг биелүүлээгүй газруудад хатуу хариуцлага тооцно” гэжээ.
Эх сурвалж: NHK NEWS
|