Талибууд яаж мөнгө олдог вэ?

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

Талибан бол дэлхий дээрх хамгийн баян бүлэглэлүүдийн нэг юм. Бүтэн хорин жилийн турш АНУ-тай дайтсан Талибууд өнөөдөр Афганистаныг бүрэн эзлээд байна.

Талибууд хэр баян бэ?

Талибууд 1996 – 2001 оны хооронд Афганистаныг бүхэлд нь удирддаг байв.

Тэд 2021 оны байдлаар 70,000-100,000 гаруй цэрэгтэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цэргүүдийн тоо олноор нэмэгдэж буй.

НҮБ-ын мэдээлж буйгаар Талибуудын жилийн орлого 400 сая ам.долларын хооронд яригддаг ба 2018 оны байдлаар 1,5 тербум ам.доллар болтлоо өссөн гэв.

Тэгвэл тэд яаж мөнгө олдог вэ?

1. Гадаадын тусламж, дэмжлэг

Arslan.mnПакистан, Иран, ОХУ зэрэг орнууд Талибуудад дэмжлэг үзүүлдэг хэмээн сэжиглэдэг. Түүнчлэн, Пакистан, Саудын Араб, АНЭУ, Катарын хэд хэдэн хувь хүмүүс Талибуудыг дэмжиж, ивээн тэтгэдэг хэмээж буй.

АНУ-ын мэдээлснээр, Талибууд Персийн булангаас гэхэд жилд 106 сая ам.доллар хүлээн авдаг байна.

2. Хар тамхи

Arslan.mnАфганистаны Засгийн газрын мэдээлснээр, нийт татварын 10 хувийг герион буюу хар тамхи боловсруулахад ашигладаг опиумын үйлдвэрлэл эзэлдэг байна. Тиймээс ч Афганистан опиум үйлдвэрчлэгч хамгийн том орнуудын нэг болдог.

Мөн АНУ-ын тагнуулын газрын 2018 оны судалгаагаар, Талибуудын жилийн нийт орлогын 60 хувийг хар тамхины наймаа эзэлдэг гэжээ.

3. Том газар нутаг

Arslan.mn

Талибуудын удирдлага дор байдаг Афганистаны бүс нутгуудад шатахуун, барилгын материал зэргийн худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс Талибуудад татвар төлдөг.

Өнөөдрийн байдлаар Талибууд Афганистаны гол томоохон бүс нутгуудыг бүхэлд нь эзэлсэн учир тэр хэрээрээ их хэмжээний татвар авч байна.

4. Ашигт малтмал

Arslan.mnАфганистан бол ашигт малтмал, газар доорх баялгаараа дэлхийд дээгүүрт ордог орны нэг. Харин Талибууд Афганистаны ашигт малтмалын ордуудыг бүрэн хяналтдаа авснаар тэдгээр ордуудаас мөнгө авдаг болжээ.

2014 онд НҮБ-аас, Талибууд ашигт малтмалын ордуудаас жилдээ 10 сая ам.доллар ба түүнээс их хэмжээний мөнгө авдаг гэх судалгааг гаргажээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630318
1 эможи

keyboard_arrow_up