Японд Якүзагийн толгойлогч цаазын ял сонслоо
Японы Фүкүока хотын шүүх Якүзагийн толгойлогч, 74 настай Номүра Саторүд энгийн иргэдийг хороох тушаал өгсөн гэх хэргээр цаазын ял оноожээ.
Хэдий шүүхэд хангалттай нотлох баримт олдоогүй, Якүзагийн толгойлогч “Хэрэг хийгээгүй” хэмээн шүүхэд мэдэгдсэн ч Күдо – Кай Якүзагийн бүлэглэл уг хэргийг зохион байгуулсан нь тодорхой тул ийнхүү толгойлогчид нь цаазын ял оноожээ.
Японд ийнхүү анх удаа Якүзагийн толгойлогчид цаазын ял оноож байна.
Шүүхээс цаазын ял сонссон Күдо – Кай Якүзагийн бүлэглэлийн толгойлогч Номүра Саторү: “Би шударга шүүхийг хүссэн. Шүүх ийм шийдвэр гаргасандаа насан туршдаа харамсах болно.” гэв.
Түүнийг 1998 – 2014 оны хооронд нийт дөрвөн удаа энгийн иргэдийг хороох тушаал өгсөн гэх ба нэг хүн нас барж, үлдсэн гурван хүн шархадсан хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
|









