ТАЛИБАН: Нүүлгэн шилжүүлэлтийг энэ сардаа багтаан дуусгах ЁСТОЙ

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Америк, Япон зэрэг хэд хэдэн орнууд Афганистанаас өөрсдийн иргэдээ татаж байгаа билээ.

Харин АНУ-ын засгийн газар наймдугаар сарын 31 гэхэд бүх хүнээ татна хэмээн мэдэгдсэн ч хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч Талибууд үүнд эсрэг байр суурьтай байна.

Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид энэ сарын 24-ний өдөр:

“Бүх нүүлгэн шилжүүлэлт энэ сард дуусах ёстой.  АНУ хугацаандаа нүүлгэн шилжүүлэлтээ хийж дуусгахыг хүсэж байна. Америкчууд Афган иргэдийг эх орноосоо дүрвэхэд өдөөн турхирч байна.” хэмээн АНУ-ыг эрс шүүмжилжээ.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630141
1 эможи

Зочин
2021-08-25 09:06
Америкийн оролцоогүй юм гэж байна уу энэ дэлхий дээр
keyboard_arrow_up