БНСУ-д ДЕЛЬТА ХУВИЛБАР хурдацтай тархаж байна
БНСУ-д цар тахлын дөрөв дэх давлагаа үргэлжилж, корона вирусний дельта хувилбар асар хурдацтай тархаж эхэлжээ.
Тус улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас үзэхэд, өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 15 – 21-ний өдрийн хооронд нийт 3062 хүнээс корона вирусний мутацлагдсан хувилбар илэрчээ. Үүний 99 хувь буюу 3033 тохиолдол нь Энэтхэгт анх бүртгэгдэж дэлхий нийтэд тархаад буй корона вирусний дельта хувилбар бөгөөд үлдсэн нь альфа хувилбар аж.
Солонгос улсын хэмжээнд өнгөрсөн оны 12-р сараас хойш нийт 16842 вирусний мутацлагдсан хувилбар илэрсэн ба үүнээс дельта 13454, альфа 3217, бета 149, гамма 22 тохиолдол бүртгэгджээ.
Ийнхүү БНСУ-д өдөр ирэх тусам халдварын тохиолдол эрс нэмэгдэж, вирусний мутацлагдсан хувилбар, нэн ялангуяа дельта хувилбар ард иргэдийн дунд тархах эрсдэл өндөр байгаа аж.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|