Заан ХӨЛӨӨРӨӨ сонсдог гэдгийг мэдэх үү?

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Амьтад өөр өөрсдийн амьдарч буй орчин нөхцөлөөсөө шалтгаалан шинэ чадварууд эзэмшиж байдаг. Үүний нэгэн адилаар заан аюул ойртож буй дохиог хөлийнхөө тусламжтай хүлээн авдаг байна.

Уг нь маш том чихтэй учраас чихээрээ тун ч сайн сонсдог хэмээн бодож магадгүй ч зааны чих ердөө сэрүүцүүлэх үүрэгтэй эрхтэн ажээ. Харин заан хөлийнхөө тусламжтайгаар хөрсний үл мэдэг чичиргээг ч мэдэрч, араатан амьтан, аливаа аюул тохиолдсон үед хөлөө дэвсэлж, бусдадаа анхааруулдаг аж.

Arslan.mn

Харин зааны том чих нь судсаар дүүрэн ба энэ нь гүйсэн цусыг хөргөж биеэ сэрүүцүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг аж. Африк эр зааны соёоны урт 3.5м, жин нь 90кг хүрэх тохиолдол бий. Заан ерөнхийдөө номхон дөлгөөн зан ааштай, дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг боловч уурлуулж догширсон үедээ маш аюултай амьтан юм.

Манай гарагт эрт дээр үеэс 400 гаруй төрлийн заан амьдарч ирснээс одоо Африкийн болон Азийн гэсэн хоёр төрөл л үлджээ. Харин 2011 онд Канадын амьтны судлаачдын баг генийн шинжилгээг дахин хийсний үндсэн дээр Ази, Африк, Саванна заан гэсэн 3 төрлийн заан байна гэдгийг нотолжээ. Африкийн заан том биетэй том чихтэй эр эмгүй соёотой байдаг бол Азийн төрлийнх нь чих хошуу бага, эм нь соёогүй, толгой нь хоёр бондгортой байдгаараа ялгаатай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
2
yay an post
3
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
630131
15 эможи

Зочин
2023-08-14 13:22
Үнэхээр гайхамшигтай энэ ийг мэдэхгүй юм байна. Үнэхээр гайхамшигтай таалагдлаа
keyboard_arrow_up