НҮБ Хойд Солонгост хүнсний хомсдолын асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш наймдугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Хойд Солонгосын одоогийн нөхцөл байдлын талаарх тайлан мэдээг танилцуулжээ.

Хойд Солонгост Ковид – 19 цар тахлын улмаас хил гаалийн ачаа барааны эргэлт зогсонги байдалд орж, хүнсний хомсдол үүссэн тул НҮБ-аас тус улсын эрх баригчдад уг асуудал дээр онцгой анхаарч, иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг хүсжээ.

Гуттериш Хойд Солонгосын дүрвэгсэдтэй хийсэн ярилцлага дээр үндэслэн  2020 оны наймдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх Хойд Солонгосын хүний эрхийн асуудлуудыг хөндөн илтгэжээ. Нэн ялангуяа цар тахлын өмнө ч байсаар ирсэн хүнсний хомсдол цар тахал дэгдсэнээс хойш улам дордож буйг анхааруулсан байна.

Түүнчлэн, цар тахлын улмаас хилээ хаасан тул Хойд Солонгосын талаар шинэ мэдээллийг авахад нэн хүндрэлтэй болж, Хойд Солонгосын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ “Энгийн иргэдэд муугаар нөлөөлж байна” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630104
0 эможи

keyboard_arrow_up