Япон улс Афганистан руу цэргийн онгоц илгээнэ
2021 оны 8 сарын 24
Афганистанд нөхцөл байдал улам хурцдаж байгаа тул Япон улс Афганистан дахь Японы элчин сайдын яаманд ажиллаж буй афган болон япон иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цэргийн онгоц илгээж иргэдээ нүүлгэн шилжүүлэх болсныг тус улсын батлан хамгаалахын сайд Нобүо Киши мэдэгдлээ.
Японы Тоттори мужийн агаарын хүчинд харьяалагдах С – 2 нисэх онгоц болон Аичи мужийн агаарын хүчинд харьяалагдах С – 130 нисэх онгоцыг Афганистан руу илгээхээр болжээ. С – 130 цэргийн онгоц өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр Кабулд хүрчээ.
Харин хэдэн хүнийг нүүлгэн шилжүүлэх тухай мэдээллийг нууцалж байгаа аж. Мөн цэргийн хоёр онгоц ихдээ 110 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай гэжээ.
Эх сурвалж: NHK NEWS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630099
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс