Red velvet хамтлагийн дуучин Joy болон соло уран бүтээлч Crush нар үерхдэг гэв

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Red velvet хамтлагийн дуучин Joy болон соло уран бүтээлч Crush нар үерхдэг гэх мэдээ цахим орчныг шуугиулж байна. Хоёр дуучны харьяа агентлагуудаас тодруулахад, соло уран бүтээлч Crush-ийн агентлаг P-Nation тэдний болзож буйг үнэн хэмээн баталсан бол Joy-ийн харьяа SM Entertainment хараахан мэдэгдэл хийгээгүй аж.

Хоёр дуучныг болзож буй талаар хамгийн анх Солонгосын Sports Chosun гэх мэдээллийн сайт мэдээлж ийнхүү цахим орчинд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

Joy болон Crush нар 2020 оны тавдугаар сард “mayday” гэх дууг хамтран дуулсан ба түүнээс хойш бие биетэйгээ харьцдаг болсон гэжээ.

Эх сурвалж: soompi.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630060
0 эможи

keyboard_arrow_up