Энэ онд нээлтээ хийх ETERNALS киноны тухай ТАВАН БАРИМТ

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Marvel-ийн цоо шинэ кино болох  “Eternals” энэ оны арваннэгдүгээр сард кино театруудад нээлтээ хийх гэж байна. Кинонд хүн төрөлхтнийг 7000 жилийн турш нууцаар хамгаалж ирсэн супер баатруудын тухай өгүүлэх юм. Тэгвэл та бүхэнд Eternals киноны тухай сонирхолтой таван баримтыг хүргэе.

1.  Найруулагчаар Оскарын шагналт Хлоя Жао ажиллаж буй

Arslan.mnХлоя Жао нэгэн ярилцлагадаа “Marvel-ийн багтай хамтарч ажиллаж буй минь надад маш их туршлага болох болно.” хэмээн дурдаж байжээ. Мөн Eternals киног  1976 онд зохиогдсон Жак Кирбигийн "Eternals" гэх ижил нэрт цувралаас сэдэвлэн бүтээж буй.

Түүнчлэн Хлоя Жао Marvel-ийн шүтэн бишрэгч бөгөөд Marvel-ийн кинонууд түүнийг кино зохиол найруулахад тун их урам зориг өгдөг ажээ.

2. Eternals энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ

Arslan.mnДэлхий дахинд тархсан цар тахлын улмаас киноны нээлт бүтэн жилээр хойшилж ийнхүү 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр кино театруудаар нээлтээ хийхээр болжээ.

3. Жүжигчдийн бүрэлдэхүүн

Икарис супер баатрын дүрд “Хаан ширээний тоглоом” цувралаар нэрд гарсан жүжигчин Ричард Мадден, Дейн Уитман баатрын дүрд мөн л “Хаан ширээний тоглоом” цувралын дүрээр олонд танигдсан жүжигчин Кит Харрингтон нар тус тус дүр бүтээж буй.

Arslan.mnArslan.mn

БНСУ-ын нэрт жүжигчин Ма Дон Сок Гильгамеш баатрын дүрийг амилуулна.

Arslan.mn

Тена баатрын дүрд жүжигчин Анжелина Жоли дүр бүтээнэ.

Arslan.mn

Японд удаан хугацаанд амьдарч тулааны урлагийг гаргууд эзэмшсэн баатар Кингогийн дүрийг Кумэйл Нанжиани бүтээхээр болжээ.

Arslan.mn

Харин киноны гол хорон санаатан болох Друигийн дүрийг жүжигчин Барри Кеоган бүтээх аж.

Arslan.mn

Гэх мэтчилэн Eternals кинонд Холливуудын нэрт жүжигчид тоглож буй нь үзэгчдэд хүлээлт үүсгэж буй нэг шалтгаан болж байгаа юм.

4. Eternals кино Marvel-ийн анхны ЛГБТ супер баатрыг танилцуулна

Arslan.mn

Жүжигчин Брайан Тайри Хенригийн бүтээж буй Фастос баатрын дүр ижил хүйстэн юм. Ташрамд дурдахад, Фастос баатрын дүр Eternals киноны эх зохиол болох 1976 оны “Eternals” комикт  гардаггүй бөгөөд хожуу 1985 онд зохиогдсон комикт гардаг дүр аж. Гэсэн ч кино багийнхан Фастосын дүрийг Eternals кинонд оруулахаар шийджээ.

5. Eternals кино Marvel-ийн анхны хөгжлийн бэрхшээлтэй супер баатрыг танилцуулна

Arslan.mn

Жүжигчин Лорен Ридлоффын бүтээж буй Маккари баатар нь гэрлийн хурдаар гүйх чадвартай бөгөөд сонсголын бэрхшээлтэй аж. Угтаа Маккаригийн дүр эрэгтэй боловч кинонд эмэгтэй болгон гаргаж байгаа юм. Жүжигчин Ридлофф хөгжлийн бэрхшээлтэй баатрын дүрийг бүтээхдээ тун баяртай байгаагаа ч мөн илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ELLE
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630057
2 эможи

keyboard_arrow_up