Хатан хаан Елизавета ач хүү Харри болон Меган Маркл нарыг шүүхэд өгнө
2021 оны 8 сарын 23
Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар Букенгемийн ордны амьдралын тухай дурсамж ном бичсэн нь олны анхаарлыг татаад байсан билээ.
Тэгвэл Их Британийн хатан хаан II Елизавета ач хүү болон бэр нь дурдатгал номонд хатан хааны гэр бүлийн хувийн амьдралын нууцыг дэлгэсэн эсвэл тэднийг буруутгасан баримт мэдээлэл илэрвэл гүтгэн доромжилсон хэргээр шүүхэд шүүхэд өгөхөд бэлэн байгаа талаар The Sun сонинд мэдээлжээ. II Елизавета өмгөөлөгчдийн баг хөлслөн авсан бөгөөд энэ багийнхан ханхүү Харри болон ханхүүгийн дурсамж номыг хэвлэхээр зэхэж буй Penguin Random House хэвлэлийн газрын хуульчидтай холбогдож, хэлэлцэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
630053
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс