Токиод гурван өдөр дараалан 5000-Г ДАВСАН халдварын тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 8 сарын 20
Токио хотод наймдугаар сарын 20-ны өдөр 5405 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барсан талаар албаны хүмүүс мэдээллээ.
Энэ сарын 18-ны өдөр 5386, 19-ний өдөр 5534 халдварын тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү сүүлийн гурван өдөр Токио хотод 5000-г давсан халдварын тохиолдол бүртгэгдэж байна.
Халдварын тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, нас барагсдын тоо ихсэж байгаа юм.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
630021
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс