АФГАНИСТАН: Талибанчууд иргэд рүү гал нээж байна
2021 оны 8 сарын 20
Талибанчууд Кабул хотыг эзэлснээс хойш иргэд олноор дүрвэсээр байгаа билээ. Иргэд дүрвэн зугтахын тулд онгоцны буудлын ханыг даван гарч байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг нэг нэгээрээ дамжуулан АНУ-ын цэргүүдийн тусламжтай онгоцны буудалд хүргэж байгаа аж. Харин Талибанчууд дүрвэж буй иргэд рүү гал нээж эхэлжээ.
Онгоцны буудал дээр дүрвэхээр ирсэн Афган эмэгтэй: Би гадаад паспорттой байсан болохоор онгоцны буудал руу очсон. Гэтэл 2 – 3 Талибанчууд ирж агаарт гал нээж эхэлсэн. Мөн надаас “Чиний Махрам (Эрэгтэй асран хамгаалагч) хаана байна? Чи яагаад ганцаараа байгаа юм?” гэж асуусан. Би маш их айсан.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
4
2
2
629993
10 эможи
Зочин
2021-08-20 13:56
Талибанчууд гэж хэлэхгүй, талибууд гэж хэлнэ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс