Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2000-Г ДАВЛАА
2021 оны 8 сарын 20
Карибын тэнгисийн арлын орон гэгдэх Хаити улсад энэ сарын 14-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болж, 19-ний өдрийн байдлаар 2189 хүн нас барж, 2268 хүн шархаджээ. Мөн маш олон хүмүүсийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч аадар борооны улмаас аврах ажиллагааг явуулахад хүндрэл учирч буйг албаны хүмүүс мэдээллээ.
Хаитигийн Засгийн Газар: “Газар хөдөлсөн бүсэд маш олон барилга байшин нурж, сураггүй алга болсон хүмүүс олон байна. Хэдий бид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг яаравчлан зохион байгуулж байгаа ч аадар борооны улмаас хүндрэл учирч байна. Мөн тусламжийн эд зүйл, хүнс зорьсон газраа очихгүй байх тохиолдол ч байна.” гэжээ.
Эх сурвалж: NHK NEWS
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






629988
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс