ДЭМБ: Афганистаны охид, эмэгтэйчүүдэд санаа зовниж байна
2021 оны 8 сарын 19
Талибанчууд Афганистаны Кабул хотыг эзлэн авсантай холбогдуулан дэлхий нийт Афганистаны охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх вий хэмээн анхаарал хандуулж байна.
Тодруулбал, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус: “Афганистанд хоол тэжээлийн хомсдол болон ковид – 19-ийн халдвараар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх аюултай байна. Нэн ялангуяа, Афган охид, эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахад онцгой анхаарал хандуулахыг олон улсын байгууллагуудаас хүсэж байна.”гэв.
Мөн АНУ, Их Британи зэрэг 20-иод улс орон Афганистаны өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, боловсрол болон эрх тэгш байдлын талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629962
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс