АНУ-д нэг өдөрт халдварын улмаас нас барагсдын тоо 1000-Г ДАВЛАА

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Корона вирус эрчимтэй тархаж байгаа АНУ-д нэг өдөрт халдварын улмаас нас барагсдын тоо 1000-г давлаа.

Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаанаас үзэхэд, наймдугаар сарын 17-ны өдөр 1001 хүн халдварын улмаас нас баржээ. Энэ оны нэгдүгээр сард АНУ-д долоо хоногт дунджаар 4000 гаруй хүн нас барж нас барагсдын тоо дээд цэгтээ хүрч байсан ч вакцинжуулалтыг эрчимтэй явуулснаар халдварын тархалтыг хумьж байсан юм.

Гэсэн ч наймдугаар сар гарсаар дельта хувилбар асар хурдацтай тархан, өдөрт 140 мянга гаруй хүн ковид – 19-ийн халдвар авч нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

Үүнээс үүдэн АНУ-ын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа юм.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629960
0 эможи

keyboard_arrow_up