Шинэ Зеландад халдварын НЭГ тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоов
Шинэ Зеландад зургаан сарын дараа ковид – 19 халдварын нэг тохиолдол бүртгэгдэж орон даяар хөл хорио тогтоожээ. Тус халдварын тохиолдол Окланд хотод бүртгэгдсэн бөгөөд тус хотод долоо хоногийн турш хөл хорих бол бусад хотуудад гурав хоногийн хөл хорио тогтоохоор болжээ.
Тус халвар авсан иргэн 58 настай эрэгтэй ба корона вирусний дельта хувилбараар халдварласан байх магадлалтайг албаны хүмүүс мэдээлж байна.
Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн “Сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хааж, зөвхөн зайлшгүй шаардлагатай үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулна” гэв.
Шинэ Зеланд улс 2020 онд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ард иргэдээ халдвараас хамгаалж чадсан бөгөөд энэ удаад ч “Бидэнд цор ганц боломж бий. Нэн даруй шуурхай ажиллаж халдвар иргэдийн дунд тархахаас сэргийлэх шаардлагатай байна” гэлээ.
Шинэ Зеландын нийт хүн амын ердөө 20% нь вакцины бүрэн тунд хамрагджээ.
Эх сурвалж: BBC
|