Бодит амьдрал дээрх ТИТАНИК

2021 оны 8 сарын 18

Arslan.mnТитаник киноны үйл явдал бодит амьдрал дээр тохиолдсон  гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Хэдий Титаник киноны гол дүрийн хоёр болох Жак, Роуз хоёр жинхэнэ амьдрал дээрх байгаагүй ч, тэр хоёроос дутуугүй үүх түүхийг бүтээлцсэн эрхмүүд хөлөг онгоцонд сууж явсан гэдэг. Тэгвэл тэдгээр эрхмүүдийг Титаник киноны дүрүүдтэй харьцуулан харуулъя.

1. Ида болон Исидор Штраус

Исидор Штраусын дүрийг Лью Палтер, Идагийн дүрийг Эльза Равен нар тус тус бүтээжээ. Ида болон Исидор Штраус нар 1871 онд хуримлаж байв. Ида нөхрөө аврах завинд сууж чадахгүй гэдгийг мэдээд өөрөө  ч мөн завинд суухаас татгалзаж хоёул хамтдаа насан эцэслэсэн гэдэг.

Arslan.mn

2. Маргарет Броун

Маргарет Броуны дүрийг жүжигчин Кети Бейтс бүтээжээ. Тэртээ 1912 онд Титаник хөлөг онгоц далайд живж байхад Маргарет Браун өөрийн суусан аврах завины сэлүүрчийг хөлөг рүү буцаж, илүү олон зорчигчийг аврах завинд суулгахыг шаардаж байжээ.

Arslan.mn3. Ахмад Эдвард Смит

Ахмад Эдвард Смитийн дүрд Бернард Хилл дүр бүтээжээ. Тэрээр Титаник хөлгийг далайд живэх үеэр амь эрсэдсэн гэдэг.

Arslan.mn4. Ж.Брюс Исмай

Ж.Брюс Исмайн дүрийг жүжигчин Жонатан Хайд бүтээсэн байна. Тэрээр Титаник хөлөг онгоцноос амь гарсан цөөхөн хүмүүсийн нэг бөгөөд цагтаа түүнийг олон хүмүүс “Эмэгтэйчүүд хүүхдүүд хөлөгт байсаар байтал амиа хоохойлж зөвхөн өөрийгөө аварлаа” хэмээн шүүмжилж байсан юм.

Arslan.mn5. Жон Жейкоб Астор

Түүний дүрийг жүжигчин Эрик Брейдэн бүтээжээ. Тэрээр Титаник хөлөгт зорчиж явсан хамгийн баян эрхэм байсан төдийгүй, амьд ахуй үедээ дэлхийн нэртэй баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог байв. Тэрээр хөлгийн хамт далайд живж нас барсан гэдэг.

Arslan.mn6. Маделин Форс

Тэрээр Жон Жакоб Асторын удаах эхнэр байсан бөгөөд түүний дүрийг жүжигчин Шарлотта Чатон бүтээсэн байна. Маделин кинонд гардагчлан Титаник хөлөгт байх үедээ жирэмсэн байсан ба нөхрийн хамт Америк руу буцаж байжээ. Маделин Форс Титаник хөлөг онгоцноос амь гарч, дөрвөн сарын дараа хүүхдээ төрүүлсэн байна.

Arslan.mn7. Космо Дафф-Гордон

Түүний дүрийг Мартин Жарвис бүтээсэн байна. Космо Дафф-Гордон олимпын мөнгөн медальт тамирчин байсан бөгөөд мөн л хөлөг онгоцноос амиа хоохойлон мултарсанд маш олон хүмүүс дургүйцэж байв. Тухайн үед “Эмэгтэйчүүд, хүүхдүүд” нэн түрүүнд аврах завинд суух ёстой байсан гэдэг.

Arslan.mn

8. Томас Эндрюс

Түүнийг дүрийг Виктор Гарбер бүтээжээ. Тэрээр Титаник хөлгийг бүтээлцсэн хүмүүсийн нэг бөгөөд хөлөг онгоцыг далайд живэх үед чадлаараа олон хүн аврахыг оролдож, харамсалтайгаар өөрөө амь эрсэджээ.

Arslan.mn9. Фредерик Флит

Түүний дүрийг Скотт Андерсон бүтээжээ. Тэрээр Титаник хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөх гэж буйг анх харан “Эгц урд мөсөн уул байна!” хэмээн анхааруулж байсан гэдэг. Фредерик Флит хөлөг онгоцноос амь гарч дэлхийн 1,2-р дайнд хүчин зүтгэж, улмаар 1965 онд амиа хорложээ.

Arslan.mn10. Жак Филлипс

Жак Филлипсийн дүрийг жүжигчин Грегори Күүк бүтээв. Тэрээр Титаник хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөн талаар ослын дуудлагыг аврах багийнханд явуулж, өөрөө живж нас барсан гэдэг.

Arslan.mn

Эх сурвалж: ELLE
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629932
1 эможи

keyboard_arrow_up