Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 1900-Г ДАВЛАА
2021 оны 8 сарын 18
Карибын тэнгисийн арлын орон гэгддэг Хаитид энэ сарын 14-ний өдөр 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, өнөөдрийн байдлаар 1941 хүн нас барж, 9900 гаруй хүн шархаджээ.
Түүнчлэн, аадар бороо, хүчтэй шуурганы улмаас газар хөдлөлтөд нэрвэгдэж орон гэргүй болсон хүмүүс улам хүнд байдалд орж байна.
НҮБ-ийн хүүхдийн сангийн мэдээлснээр Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас 1,2 сая иргэн хохирол амссан бөгөөд үүнээс 540,000 гаруй нь хүүхдүүд байна гэжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629928
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс