Афганистаны ЗОРИГТ сэтгүүлч бүсгүй

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Талибанчуудад бууж өгөлгүй өнөөдрийг хүртэл тэмцсээр буй баатарлаг сэтгүүлч бүсгүй Аниса Шахид. Сэтгүүлч гэдэг Афганистаны хамгийн аюултай мэргэжлийн нэг бөгөөд 2001 он буюу Афганистанд дайн эхэлснээс хойш маш олон сэтгүүлч эмэгтэйчүүд цаг бусаар амь эрсэдсэн харамсалтай хэргүүд  ар араасаа гарсаар иржээ. Гэсэн ч Аниса Шахид бууж өгөлгүй өнөөдрийг хүртэл тэмцэж буй.

Аниса Шахид: Хэрвээ би сэтгүүлч болж чадахгүй бол өөр ямар ч ажил хийхгүй. Афганистанд хүн төрөлхтөний харж чадахгүй маш олон зүйл тохиолдож байна. Бид тэр бүхнийг дэлхий дахинд харуулах ёстой. Би маш олон жилийн турш эмэгтэйчүүд сургуульд сурах өдөр ирнэ хэмээн итгэж амьдарсан. Аав минь намайг багш болгохыг хүсдэг байсан. Харин одоо тэдний минь цор ганц хүсэл бол миний аюулгүй байдал.

Тэрээр Кабулын их сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр сурсан бөгөөд төгссөнийхөө дараа Tolo News буюу Афганистаны хамгийн алдартай телевизэд ажилд оржээ. Гэсэн ч түүний ажил тун хүнд нөхцөлд өрнөдөг. Ялгаварлан гудаархалт, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн эрх асар ихээр зөрчигддөг улсын хувьд ялгаварлан гадуурхалт гэдэг жирийн үзэгдэл болсон.

Arslan.mn

Аниса Шахид нэг удаа Талибаны хуучин захирагчаас ярилцлага авах гэхэд захирагч эр “Би эмэгтэй сэтгүүлчтэй ярилцаж чадахгүй. Чиний оронд зураглаачид чинь ярилцлага өгье.” хэмээн хэлж байжээ.

Түүнчлэн, Аниса Шахидад өөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах шаардлага тулгардаг. Тэрээр өдөр бүр өөр замаар ажил руугаа явахаас гадна ирсэн утасны дуудлага бүрийг нягтлах ёстой болдог гэжээ.

“Би Афганистаны бүх газар нутгаар аялж, байгалийн үзэсгэлэнг хүмүүст мэдрүүлэхийг мөрөөддөг. Би амар амгалан Афганистаныг харахыг хүсэж байна.”

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
5
ouch an post
2
confuse an post
angry an post
2
629883
27 эможи

Зочин
2021-08-18 18:46
Хатан зоригтон
.
2021-08-18 09:11
НҮҮРЭЭ ИЛ ГАРГАДАГ НЬ ЯАЖ БАЙГАА ЮМ БЭЭ?! ХАЙРАН ХҮН!
keyboard_arrow_up