АНУ-ын цэргийн онгоц нэг удаагийн нислэгээр Афганистаны 600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Талибууд Афганистаныг бүрэн эзэлсний дараа нутгийн оршин суугчид эх орноосоо дүрвэхээр нисэх буудал дээр үймээн, эмх замбараагүй байдал үүсгэсэн. 

Тэгвэл Америкийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарчээ.

Энэ талаар DefenseOne хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна. Тус онгоцонд битүү хүн суусан байгааг харж болох бөгөөд зургийн тайлбартаа тэрээр "Нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо. 640 хүнийг "Талибан"-чуудаас аварлаа" хэмээн бичжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
629865
8 эможи

keyboard_arrow_up