Африк тивд ЭБОЛА ВИРУС дахин бүртгэгджээ
Африк тивийн Код-Дивуар улсад энэ сарын 14-ний өдөр Эбола вирус бүртгэгдсэн талаар мэдээлжээ. ДЭМБ-ын мэдээлснээр ийнхүү 1994 оноос хойш анх удаа Эбола вирус дахин илэрч байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, энэ сарын 11-ний өдөр Код-Дивуарт ирсэн 18 настай эмэгтэйн шинжилгээнээс Эбола вирус илэрсэн гэв. Мөн эмчилгээг нэн дарй эхлүүлж, вирусний эсрэг вакциныг нөөцлөн, вирус илэрсэн эмэгтэйтэй хавьтал болсон иргэдийг вакцинд хамруулсан байна.
Харин ДЭМБ-аас “Эбола вирус хэдийн ард иргэдийн дунд тархсан байж болзошгүй. Нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай.” хэмээн анхааруулж байна.
Эбола вирусээр өвчилсний улмаас 2014 – 2016 оны хооронд 11000 гаруй хүн нас барсан бөгөөд уг үйл явдал дахин давтагдахвий гэх айдас ард иргэдийг нөмөрчээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|