Афганистаны ӨӨР нэгэн төрх
Афганистанд цуст дайн өрнөсөөр, хэдийн 20 жилийн нүүрийг үзжээ. Дэлхий дахинд “Афганистан” гэвэл дайн л бодогдох болов уу. Тэгвэл Фатима Хоссайн гэх Афганистан бүсгүй өөрийн улсын өөр нэгэн өнцгийг дэлхий дахинд харуулахын тулд “Гоо үзэсгэлэн ба Дайн” хэмээх цуврал гэрэл зургийг дарж эхэлжээ. Тэрээр өөрийн улсын соёл, ёс заншлыг гоо үзэсгэлэнтэй хослуулан гэрэл зурагтаа буулгахыг зорьдог нэгэн юм.
Нэн ялангуяа Афганистанд эмэгтэйчүүдийн эрх туйлын ихээр зөрчигддөг тул Фатима Хоссайн “Эмэгтэй хүний гоо сайхан, эрх чөлөөг” мэдрүүлэхийг хүсдэг аж.
Фатима Хоссайн: "Хэдий эх орон минь дайн дажинтай байгаа ч, бусдын харж чаддаггүй гэрэл гэгээтэй тал ч мөн Афганистанд бий."
"Урлаг бол миний хувьд бүх зүйл. Уй гашуу, дайн дажин дунд хүмүүс гоо үзэсгэлэн гэх зүйлийг мартсан үед урлаг л үүнийг мэдрүүлэх болно."
“Гоо үзэсгэлэн ба Дайн” цуврал гэрэл зургаас:
Эх сурвалж: BBC
|