Тайландад өдөрт АРВАН МЯНГА давсан халдварын тохиолдол бүртгэгдэж байна
2021 оны 8 сарын 11
Тайланд улсад он гарсаар ковид – 19-ийн тархалт хурдацтай нэмэгдэж, өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр гэхэд 19843 тохиолдол бүртгэгдэж, 235 хүн нас баржээ. Нэн ялангуяа, корона вирусний дельта хувилбар нийт тохиолдлын 90 хувийг эзэлж байгаа аж.
Тайландын нийслэл Бангкок хотод гэхэд л нийт өвчлөлийн 95.4 хувийг дельта хувилбар эзэлж байгааг албаны хүмүүс мэдээлжээ.
Мөн халдвар хурдацтай тархаж байгаагаас үүдэн эмнэлгийн ор хүрэлцээгүй болж, эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүнээс үүдэж Тайландын иргэд засгийн газрыг дорвитой алхам хийхгүй байна хэмээн үзэж бослого гаргаж байгаа аж.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629717
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс