АНУ-д коронавирусийн дайн дууссан. Дайнд ВИРУС ялсан
“Washington Post” сонины энэ сарын 8-ны өдрийн дугаарт АНУ дельта вирусэнд өвдөг сөхөрч буйг “АНУ-д корона вирусний дайн дууссан. Дайнд ВИРУС ялсан” хэмээн илэрхийлжээ. АНУ-д шинээр бүртгэгдэж буй нийт тохиолдлын 93.4 хувийг дельта хувилбар эзэлж байна.
Корона вирусээр өвчилсөн хүн ойролцоогоор 2 – 3 хүнд вирусээ халдаах эрсдэлтэй бол дельта хувилбараар өвчилсөн нэг хүн дор хаяж таван хүнд вирус халдаах эрсдэлтэй хэмээн үзэж байна. Мөн дельта хувилбарт корона вирусээс ялгаатай хэд хэдэн тал байгааг тогтоожээ. Үүнд:
- Нэг дор олон хүнд халдаахаас гадна, маш хурдан хүндэрдэг
- Амьсгалын дутагдалд орох
- Бөөрний дутагдалд орох
- Элэг гэмтэх
- Судасны бөглөрөл үүсэх зэрэг шинж тэмдгүүд корона вирусний дельта хувилбараар өвчилсөн хүмүүст илүүтэй илэрч байна.
АНУ-ын Луйзиана мужийн Виллис Найтоны эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн “Дельта хувилбараар өвчилсөн хүмүүсээс бөөрний дутагдал, элэг гэмтэх болон судас бөглөрөх шинж тэмдэг ихээр илэрч байна” хэмээжээ.
Мөн одоогийн дельта хувилбар дахин “Хувирч” бүр ч хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Түүнчлэн, дэлхий дахинд корона вирусний халдвар анх бүртгэгдсэн Ухань хотын Вирус Судлалын Хүрээлэн “Корона вирус хэзээ ч арилж, алга болохгүй” гэжээ.
Харин корона вирустэй хийж буй энэ дайнд хүн төрөлхтөн ялалт байгуулахын тулд вакцинжуулалтыг одоо байгаагаас 90 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай аж. Дэлхийн нийт хүн амын 70 – 80 хувийг вакцинжуулалтад хамруулж чадвал бид корона вирусний тархалтыг тогтоож чадах ч, вирусний мутацлагдсан шинэ хувилбараас дахин сэргийлэх шаардлага тулгарах юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын нийт хүн амын 50 хувь нь вакцины 1-р тунд хамрагдаад байгаа ч наймдугаар сар гарсаар долоо хоногт дунджаар 100 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|