БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин: Медалийн ӨНГӨ чухал биш
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Токио 2020 олимпод оролцсон тамирчдадаа хандан талархлын үг хэлжээ.
Тэрбээр энэ сарын 8-ны өдөр “Цар тахлын хүнд нөхцөлд байгаа Солонгосын ард түмэнд баяр баясал бэлэглэж Токио 2020 олимпод амжилттай оролцсон нийт 354 тамирчдадаа баярлалаа. Бүх хүч чадлаа дайчлан ажилласан нийт дасгалжуулагч, тамирчид болон үргэлж дэмжиж байдаг ард иргэддээ талархъя. Хүнд хэцүү цаг үед зохиогдсон Токио 2020 олимпод хөлс, хүчээ харамгүй урсгасан тамирчдадаа дахин дахин талархал илэрхийлье. Медалийн өнгө чухал биш ээ. Медаль аваагүй байсан ч хамгийн шилдэг нь байсан шүү.” хэмээн хэлсэн байна.
БНСУ-ын хувьд Токио 2020 олимпоос нийт 6 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, дэлхийд чансаагаараа 16-д эрэмбэлэгдсэн билээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|