Грект сүүлийн 30 жил тохиогоогүй ГАМШИГ нүүрлэж байна

2021 оны 8 сарын 09

Arslan.mn
Грект ойн хээрийн түймэр дэгдэж наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 56 мянган га газар галд өртөж, хоёр хүн амь эрсэдсэн талаар албаны хүмүүс мэдээлжээ. Мөн Эвбея арал дээр гарсан гал түймэр улам газар авч 2000-аад хүнийг арлаас холдуулсан байна.
Түүнчлэн Грекийн Салоники хотод энэ сарын 3-ны өдөр агаарын хэм +47 градуст хүрч халснаар сүүлийн 30 жилд тохиогоогүй гамшиг нүүрлээд байгаа юм. Афин хотод мөн гал түймэр дэгдэж, эртний Олимпын түүхэн дурсгалт газрууд ч галд өртөөд байна.
Грект гарсан гал түймрийг унтраахаар Египет болон Европын улс орнууд нисдэг тэргээр тусламж үзүүлж байгаа аж.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629593
1 эможи

keyboard_arrow_up