Франц улс вакцины 3-Р ТУНГ тарьж эхэлнэ
2021 оны 8 сарын 06
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон есдүгээр сараас эхлэн өндөр настан болон халдварт өртөх өндөр магадлалтай хүмүүсийг вакцины 3-р тунд хамруулна гэжээ.
Франц улсын нийт хүн амын 65% нь вакцины 1-р тундаа хамрагдсан ч, корона вирусний дельта хувилбар хурдацтай тархаж эхэлснээр энэ сарын 4-ний өдөр гэхэд 28000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Вакцины 3-р тунг бүх хүнд хийхгүй, юун түрүүнд өндөр настай болон халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст тарих болно.”
Вакцины 3-р тунг Францаас гадна Израил, Их Британи, Герман зэрэг улсууд мөн тарьж эхэлнэ хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: NHK NEWS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629508
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс