Грекэд агаарын хэм +47 градуст хүрч, ТҮЙМЭР дэгдэж байна
Грекийн Кефалиния аралд наймдугаар сар гарсаар агаарын хэм +47 градуст хүрч, гал түймэр ихээр дэгдэж байна. Хамгийн сүүлд Грекэд 1977 онд агаарын хэм +48 градуст хүрч байжээ.
Грекийн нийслэл Афин хотын ойролцоо их хэмжээний түймэр гарснаас болж энэ сарын 3-ны өдөр хотыг түймрийн утаа нөмөрч, иргэдийг цонхоо хааж, гадагш гарахгүй байхыг анхааруулж байна.
Мөн Грекийн гал түймэртэй тэмцэх алба өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 78 газарт очиж түймрийг унтраахаар шуурхай ажилласан тухай мэдээлжээ.
Түүнчлэн, Грекийн Эвбея зэрэг хэд хэдэн арал дээр одоог хүртэл түймэр дэгдэж байгаа бөгөөд галыг унтраахаар шуурхай ажиллаж байна.
Зөвхөн Грек гэлтгүй, Болгар, Серби, Итали, Турк зэрэг улсуудад агаарын хэм огцом нэмэгдэж, гал түймэр ихээр дэгдэн, ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|