АНУ 12-оос доош насны хүүхдүүдэд ВАКЦИН ТАРИХ боломжийг судалж байна

2021 оны 8 сарын 05

Arslan.mn

АНУ энэ есдүгээр сараас 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин тарих боломжийг судлахаар яаравчилж эхэлжээ.

АНУ-ын нийт иргэдийн 15%-ийг 12-оос доош насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд вакцины асуудал одоо ч тодорхойгүй байгаа юм.

Харин Файзер болон Модерна компаниуд гуравдугаар сараас 12-оос доош насны хүүхдүүдэд тарих вакцины судалгааг явуулж эхэлсэн ч одоог хүртэл тодорхой үр дүн гараагүй байна. Файзер компанийн хувьд есдүгээр сарын сүүлээр 5 - 11 настай хүүхдүүдэд зориулсан вакцины талаарх судалгааны үр дүн тодорхой болох магадлалтай аж. Модерна компанийн хувьд энэ оны сүүлээр эсвэл 2022 оны эхээр судалгааныхаа үр дүнг танилцуулах төлөвтэй байна.

Хэрэв судалгаа амжилттай болбол 12-оос доош насны хүүхдүүд вакцин тариулж эхлэх юм.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629497
0 эможи

keyboard_arrow_up