Дуучин Рианна албан ёсоор ТЕРБУМТАН боллоо
2021 оны 8 сарын 05
Робин Рианна Фэнти буюу дэлхий дахинд Рианна хэмээх нэрээрээ алдаршсан дуучин бүсгүй албан ёсоор тербумтнуудын эгнээнд оржээ. Тэрээр 2017 онд өөрийн нэрийн гоо сайхны брендийг үүсгэн байгуулсан бөгөөд Fenty Beauty буюу түүний байгуулсан гоо сайхны бренд хөрөнгийнх нь ихэнх хувийг эзэлдэг байна.
Ийнхүү Рианнагийн нийт хөрөнгийн хэмжээ 1.7 тербум ам долларт хүрч дэлхийн хамгийн баян дуучин эмэгтэй боллоо.
Харин дэлхийн хамгийн баян ажил хэрэгч эмэгтэйчүүдийн жагсаалтыг Опра Винфри тэргүүлдэг бол хоёрдугаар байранд Рианна орж байна.
Түүнчлэн Рианна инстаграм болон твиттер дээр 100 сая давсан дагагчтай билээ.
Эх сурвалж: Forbes
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629479
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс