Корона вирус анх бүртгэгдсэн Ухань хотод дельта хувилбар илэрчээ

Дэлхийд хамгийн анх корона вирусний халдвар бүртгэгдсэн БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод энэ сарын 3-ны өдөр корона вирусний дельта хувилбар бүртгэгдэж, 12 сая гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Ухань хотод сүүлийн саруудад халдвар бүртгэгдээгүй байсан ч ийнхүү наймдугаар сар гарч корона вирусний дельта хувилбараар өвчилсөн нийт гурван тохиолдол илэрсэн байна.

БНХАУ-ын Хүбэй мужийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв эдгээр гурван тохиолдол Жянсүд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудтай хамааралтайг тогтоожээ. Харин Жянсүд бүртгэгдсэн тохиолдлууд Нанжинд буусан ОХУ-ын нисэх онгоцноос эхтэй байх магадлал өндөр хэмээн үзэж байна.
Ийнхүү Хятадын хэд хэдэн муж, хотуудад халдвар дахин дэгдэж онц байдал зарлаад байна.
Гэсэн ч одоогоор мөрдөн шинжилгээний үр дүн эцэслэн гараагүй байгаа тул эдгээр тохиолдлууд бүгд дельта хувилбараас улбаатай юу эсвэл Нанжинд буусан ОХУ-ын нисэх онгоцноос үүдэлтэй юу гэдгийг хараахан гүйцэд тогтоогоогүй байгаа аж.
| Эх сурвалж: news.yahoo.co.jp
 | 
 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								
 Өнөөдөр
 Өнөөдөр 

