БНХАУ-д дахин халдвар дэгдэж эхэллээ

2021 оны 8 сарын 03

Arslan.mn

БНХАУ-д дахин ковид – 19-ийн халдвар дэгдэж хэд хэдэн хот, мужуудад хатуу хөл хорио тогтоогоод байна.

Долдугаар сарын сүүлээр Нанжин хотод гадаадаас ирсэн иргэнээс ковид – 19-ийн халдвар илэрснээс хойш ийнхүү хурдацтай тархаж эхэлжээ. Сүүлийн 10 хоногийн байдлаар нийт 300 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд дельта хувилбар илүүтэй дэгдэж байгаа талаар мэдээлж байна.

Корона вирусний дельта хувилбар анх долдугаар сард ОХУ-аас Нанжинд буусан онгоцны ажилчдаас илэрчээ. Ийнхүү Нанжин хотын халдвар илэрсэн бүс нутгууд руу явах агаарын шуудан, автобус зэргийг түр зогсоогоод байна.

Түүнчлэн, вакцинд хамрагдсан иргэдээс ч халдвар илэрч байгаа нь асуудал болж  байгаа аж.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
629431
3 эможи

б
2021-08-04 13:59
болж лалрууд өөрсдөөл дэлхииид буруутай хужаагууд
keyboard_arrow_up