Их Британид халдварын тоо буурч байгаагийн шалтгаан юу вэ?
Их Британид корона вирусний дельта хувилбар бүртгэгдсэн ч нийт халдварын тохиолдол аажмаар буурах хандлага ажиглагдаж байна. Нэг өдөрт 46558 хүнээс халдвар илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногоос энэ тоо 23511 болтлоо буурчээ.
Их Британийн засгийн газар өнгөрөгч 19-ний өдөр хүн хоорондын зай баримтлах болон маск зүүх журмыг бүрэн цуцалсан бөгөөд корона вирусний дельта хувилбар эрчимтэй тархаж эхэлсэн ч шийдвэрээ өөрчлөөгүй юм. Харин уг шийдвэрийг дэлхийн олон орны мэргэжилтнүүд “Эртэдсэн шийдвэр” хэмээн шүүмжилж, халдварын тохиолдол огцом нэмэгдэх болно гэж анхааруулж байсан ч эсрэгээрээ буурч байгаа юм. Энэ талаар мэргэжилтнүүд “Зуны амралт эхэлсэн учир олон нийтийн хөдөлгөөн багассан.” гэсэн тайлбарыг өгөөд байна. Түүнчлэн, Их Британийн нийт иргэдийн 70% нь бүрэн вакциндаа хамрагдсан учир сүргийн дархлаа тогтсон байх магадлалтай хэмээн үзэж байна.
Эх сурвалж: /news.yahoo.co.jp
|









