Туркийн аялал жуулчлалын бүсэд түймэр дэгдэж ДОЛООН ХҮН нас барлаа

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Туркийн өмнөд хэсэгт орших ойд гал түймэр гарч, нутгийн иргэд болон гал унтраагчдаас нийт долоон хүн нас баржээ.

Одоогийн байдлаар гал түймэр гарч буй газарт хүн хүч нэмэгдүүлж, галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Туркийн засгийн газрын мэдээлснээр, долдугаар сарын 28-ны өдөр гал гарч эхэлсэн бөгөөд улмаар ойр орчмын ой мод, суурингуудад хүрч, нэг өдрийн дотор 32  мужид хохирол учруулаад байна.

Ийнхүү галын улмаас долоон хүн нас барж, 860-аад хүн бэртжээ. Түүнчлэн ОХУ болон Азербайжан зэрэг хөрш орнууд галыг унтраахад туслалцаа үзүүлж эхэлсэн байна.

Arslan.mn

Туркийн ерөнхийлөгч Эрдоганы мэдээлснээр, галыг санаатай тавьсан байж болзошгүй тул мөн мөрдлөг  явуулж байгаа аж.

Тус түймэр дэгдсэн бүс нь жуулчдын дунд алдартай газруудын нэг бөгөөд цар тахлын улмаас эдийн засгийн уналтад ороод буй Турк улсын хувьд мөн хүнд цохилт болж байна.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629358
0 эможи

keyboard_arrow_up